Байгаль орчинFocus

Нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй байна

Монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй, 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна. Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарлаа.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 19-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг /Хэнтий, Төв/, Дорнод-Дарьгангын тал нутгаар /Дорнод, Сүхбаатар/, 21-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай/, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр /Дорнод аймгийн Халхгол/, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн /Завхан/, төв болон говийн аймгуудын нутгийн баруун /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн баруун/ хэсгээр, 23-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн /Хөвсгөл, Хэнтий, Төв/ уулархаг нутгаар, 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-ны өдөр нутгийн хойд хэсгээр /Хөвсгөл, Булган, Сэлэнгэ/ цас орж, цасан шуурга шуурна.

viber_image_2023-12-14_15-18-23-163.jpg

Салхи: 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дунджаас хүйтэн, баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close