Орон нутагFocus

Тусгай хэрэгцээт хүүхдийн асуудлаар санал солилцов

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссоос тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч нартай уулзалт зохион байгууллаа.

Салбар комиссын 2023 онд хэрэгжүүлсэн ажлыг тайлагнан, санал солилцсон уг хурлаар асран хамгаалагчдаас ирэх оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлын санал, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

Булган аймгийн хэмжээнд нийт хүүхдийн 0.9 хувийг тусгай хэрэгцээт хүүхэд эзэлдэг бөгөөд 2023 онд салбар комиссын 24 удаагийн хурлаар 168 хүүхдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close