ХАА-н салбарFocus

“Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” дахин зарлагдлаа

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын хүний нөөцийг дэмжих зорилгоор их, дээд сургуулийг мал аж ахуй, мал эмнэлэг, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи болон бусад холбогдох мэргэжлээр сүүлийн жилүүдэд төгссөн залуу мэргэжилтнүүдэд мэргэжлийн болон ажлын талбар дээр практик ур чадвар олгох зорилго бүхий “Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд төслийн удирдлагын талаар мэдлэг олгох, мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын байранд түшиглэн ур чадвараа нэмэгдүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх, шинэлэг шийдэл нэвтрүүлэх боломжийг олгох замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.

Залуу мэргэжилтэн хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Өөрийн мэдлэг, ур чадвараа практикт ашиглах;
  • Мэргэжлээрээ өсөн дэвшихэд туслах сэдвүүд болон төслийн удирдлага, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах;
  • Ажлын байран дээр удирдан чиглүүлэх зөвлөх /ментор/ болон өдөр тутмын үйл ажиллагаанд туслах /супервайзер/-уудын удирдлагаар мэргэжлийн ур чадвараа ахиулах;
  • Гэрээний хугацаанд өрсөлдөхүйц цалин урамшуулал авах боломжтой.

Нийт 20 залуу мэргэжилтэнг сонгон шалгаруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон МАА-н ЭЗЭН төслийн хэрэгжүүлэх нэгжид хувиарлан мэргэшүүлэх болно.

2023 оны 11-р сарын 30-ныг хүртэл өөрийн өргөдлийг https://lcp.mn/page/detail/113 холбоосоор өгнө үү.

Залуу мэргэжилтэн хөтөлбөрийн анкет болон дэлгэрэнгүй мэдээллийг www.lcp.mn холбоосоор эсвэл Улаанбаатар, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Парк плэйс оффис, 602 тоот,  Утас: 70104041, 70104042 хаягаар авна уу

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close