театрFocus

“Тоорил хаан” жүжгийг үзэгчдэд хүргэнэ

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ.

Тоорил хан нь Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Түүнчлэн Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ.

“Тоорил хаан” жүжгийн ерөнхий продюсероор Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажиллах юм байна.

Түүнчлэн “Тоорил хаан” жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичсэн бол ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, МУСТА М.Батболд, зөвлөх найруулагчаар Т.Тайф, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, МУСТА Д.Энхбаатар, тайзны зураачаар Х.Дастан нар ажиллана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close