НийслэлFocus

Өчигдөр 1-60 насны найман хүн угаартжээ

Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд нэг гэр бүлийн 3 хүн /57-58 насны 2 хүн, бага насны нэг хүүхэд/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /58-60 насны/, тус дүүргийн Хангайн гудамж орчимд 1 хүн /55 нас/, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /43-44 насны/ иргэд тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Иймд дараах сэрэмжлүүлгийг заавал дагаарай.

1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх

2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх

3. Яндангаа хөөлөх (яг одоо)

4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх (галлагааны дараалал нь таны мэддэг уламжлалт галлагаанаас өөр)

5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх

6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх

7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх

8. Автомашины гарааш зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх

9. Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close