атүт

АТҮТ: “Авлига ашиг сонирхлоос ангид байх” сургалт зохиов

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран “Авлига ашиг сонирхлоос ангид байх” сургалтыг /2023.10.26/ зохион байгууллаа.

Уг цуврал сургалтад нийслэл болон орон нутаг дах инженер, техникийн ажилчид, мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч нар хамрагдлааТус сургалтаар “Авлига тэмцэх газрын танилцуулга”, “Авлигын хор хөнөөл, ангилал”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөмж, кейс, жишээнд тулгуурлан харилцан санал солилцсон үр дүнтэй ажил боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close