Focus

Таван шар орчмын гарааш буулгасан талбайг тохижууллаа

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын хоёрдугаар байрны хойд талд автомашины зогсоол хийжээ. Тус хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд хоёрдугаар байрны хойд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан байсан 25 гараашийг буулгасан.

Энэхүү газар чөлөөлсөн 1320 м2 талбайд 37 авто машины зогсоол, явган зам, гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлыг хийж байгаа юм. Тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close