ХАА-н салбарБоловсрол

МАА-н чиглэлээр суралцаж буй оюутнуудад танилцууллаа

Манай улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд  Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутан залууст мэргэжлийн онцлог, үнэ цэн, салбарын талаар мэдээлэл танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зоо инженер технологи, мал зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуус багш нарын хамт оролцов.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун мал зүйч болон түүнтэй адилтгах мэргэжилтнүүдийн хийж гүйцэтгэж байгаа ажил, үүргийн талаар багш, оюутнуудад тодорхой мэдээлэл өгч, санал, сэтгэгдлийг нь сонсов.

Мал аж ахуйн салбарт зоо инженер технологи, мал зүйч, мэргэжлийн боловсон хүчний дутагдал орон нутагт их байгаа юм. Тиймээс орон нутагт ажиллах олон  давуу тал, боломжуудын талаар мөн танилцууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close