ХАА-н салбарFocus

Баруун аймгуудад өвс тэжээл бэлтгэх явц 82.0 хувьтай байна

“Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 279 дугаар тогтоол, Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 03 дугаар албан даалгаврыг гаргуулан аймаг, нийслэлд хүргүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/499 дүгээр тушаалаар Мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, чиг үүрэг бүхий ажлын хэсэг, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Өвөлжих малын тоо;

Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна. 

Энэ жил отор, нүүдлийг бүс дотроо босоо чиглэлд зохицуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Аймаг дундын отрын бүс ашиглалтын захиргаа аймгуудаас захиалга авч Орон тооны бус зөвлөлийн хурлуудаа хийж эхлээд байна.

Хадлан, тэжээл бэлтгэлийн тухайд;  

Улсын хэмжээнд Дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 тус тус техник, тоног төхөрөөмжүүд хадланд ажиллаж байна. 

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн байна.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5354 тн өвс 1548 тн тэжээлийг бэлтгээд байна.

Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны 10 дугаар сарын 12-ний  өдрийн байдлаар 947.5 мянган тн өвс, 341.0 тн сүрэл, 11.2 мянган тн ногоон тэжээл, 4.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 24.4 мянган тн гар тэжээл, 1280.5 тн дарш, 33.2 мянган давс хужир шүүг бэлтгэж авч малчдын түвшин өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэх явц Баруун бүсийн аймгуудад 82.0 хувь, Төвийн бүсийн аймгуудад 60.7 хувь, Говийн бүсийн аймгуудад 11.4 хувь, Зүүн бүсийн аймгуудад 68.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close