WorldFocus

Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн Францад дэлгэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ.

Үзэсгэлэн худалдаанд Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 30 орчим аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, уран хатгамал зэрэг 8000 гаруй бүтээгдэхүүний дэлгэн танилцуулан худалдаалж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесээ өргөжүүлэх, цаашлаад Үндэсний хэв шинжийг агуулсан өв уламжлал, өвөрмөц хэрэглээ, аж ахуй, үндэсний ондоошлыг дэлхий дахинаа сурталчлан таниулж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейн гадаа талбайд дэлгэгдэж байгаа бөгөөд энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close