Кино урлагСурвалжлагаФото сурвалжлагаFocus

“Миний хүүтэй гэрлээч”

Ээжтэйгээ амьдардаг  царайлаг хүүхэмсэг Төгс хэмээх нэгэн залуу гэр бүлийн бизнесээс олсон мөнгөө бүсгүйчүүдтэй зугаацахад зориулна. Түүний ээж энэ байдалд санаа зовж “ОДОО ГЭРЛЭХГҮЙ ЮМ УУ?” гэж шалсаар…

Гэтэл түүний зугаацал хэрээс хэтэрч нэг л өдөр Төгсийн ээлжит нэгэн бүсгүй нь түүнийг ҮХЭЭСЭЙ хэмээн харааж орхисон нь биелэлээ олж төрөл бүрийн аюулд өртөх болов.

Залуу насны бодлогогүй зан, гэнэн атлаа хөгжилтэй, амьдралын олон өнгийг харуулахыг зорьсон Найруулагч Ц.Хүсэлбаатарын “Миний хүүтэй гэрлээч” уран сайхны кино /2023.09.28/ нээлтээ хийлээ.

“Хас урлан” студийн бүтээсэн энэхүү киноны гол дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Э.Төрбат нар тогложээ. Харин дүрүүдэд МУГЖ, Л.Чаминчулуун, Ж.Мөнхсайхан, Д.Бямбацогт, А.Гэрэлцэцэг, Г.Ариунгэрэл зэрэг уран бүтээлчид тоглосон байна.  

Сонирхуулахад, Найруулагч Ц.Хүсэлбаатарын хувьд өмнө нь “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Дайрлага” зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэсэн билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close