Эдийн засагНийслэл

“Улаанбаатар түншлэл-2023” үзэсгэлэнд 90 гаруй компани оролцож байна

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг /2023.09.28/ нээлтээ хийлээ.

48 дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Беларус Улсаас хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн 60 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр Монгол-Орос, Монгол-Беларусь, Монгол-Хятад бизнес уулзалтууд болох бөгөөд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэл бий болгох, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, экспортын шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой.

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 1-ний өдрийг дуустал “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close