БоловсролFocus

XXI зууны түлхүүр цогц чадамжийн талаар ярилцав

Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб, ТХБ-2 төсөл, “Амгалан дэлхий” ТББ-mай хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-XXI зууны түлхүүр цогц чадамж” сэдэвт цуврал сургалтыг /2023.09.28/ зохион байгууллаа.

“Мэдлэг, чадвар, хандлагын зохистой нийлбэрийг цогц чадамж гэнэ” гэдгээс цааш сургалт хөврөв, ярилцав, танадав, үнэлэв. Энэ өдрийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчид маань өөрсдийгөө ч үнэлээд авав. Хамтын зуун гэгдэх XXI-р зуунд бид хамтаараа хэрхэн мэдрэмжтэй, тогтвортой хөгжлийг хангасан, хумигар биш дэлгэр байх талаар ч ярилцан, санал туршлагаа хуваалцав.

Сонирхолтой, үр өгөөжтэй энэхүү сургалтыг БСҮХ, ТХБ-2 төслийн зөвлөх О.Оюунтунгалаг удирдан явууллаа.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны ажилтнууд албан ажилд байнга пиджак өмсөх тогтсон хэв маяг, “дүрэм”-ийг өөрчилж, биед болон байгаль эх дэлхийд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй байгууллагын дүр төрх, имижийг харуулсан футболк, жилет өмсдөг болж буй талаар, “Зууны мэдээ” сонины хамт олон хаягдал батериагаа хурааж, зохих газарт нь тушааж аюултай хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулжбайгаа зэрэг тогтвортой хөгжлийн төлөө өөрөө, гэр бүл, хамт олноороо хийж буй үйлдэл, туршлагаа ч ярилцлаа.

Энэ цаг үед #Тогтвортой_хөгжлийн_төлөө үг ярианаас үйлдэл рүү шилжихийг НҮБ уриалж байгаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close