Хууль эрх зүй

“Нэг өнгө”-өөр ярилцья

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлээд байна.

“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эергээр нөлөөлөх зорилготой юм. Тус кампанит ажлын хүрээнд сошиал контентуудыг бэлтгэн олон нийтийн мэдээллийн сувгуудаар бүтэн 1 сарын хугацаанд түгээх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close