МПМОнцлох

Монцемент Билдинг материалс ХХК барилгын салбарын шилдэг ААН-ээр шалгарлаа

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтыг зохион байгуулж, салбарын “Шилдэг аж ахуй нэгж” болон “Шилдэг Барилга”-ыг тодруулах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монцемент Билдинг Материалс” ХХК 2023 оны шилдэг аж ахуйн нэгж -ээр тодорлоо. Монцемент цогц үйлдвэр нь 2015 онд орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй эко технологийг нэвтрүүлж Дорноговь аймгийн Өргөн суманд жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай аргын цогц үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа юм.

Тус үйлдвэр нь  Монгол улсдаа анхлан WHR буюу хаягдал дулаан ашиглан эрчим хүч үйлдвэрлэх эко технологийг нэвтрүүлсэн бөгөөд үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний 40-50 хувийг дангаараа үйлдвэрлэж энэ хэмжээгээрээ төвийн эрчим хүчний системээс авах цахилгааны ачаалалыг багасгаж, агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулж байна.

Түүнчлэн ISO9001:2015, ISO45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 24/7 горимын дагуу борлуулалтын үйл ажиллагаагаа түргэн шуурхай гүйцэтгэн, бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт хийж тасралтгүй сайжруулан ажилсаар байна.

2023 онд Монцемент цогц үйлдвэр нь “MNS EN197-1, EN 197-2 Тохирлын үнэлгээ” олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанарын хяналт, шинжилгээ бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагаа EN стандартын дагуу явагддаг болохыг баталгаажуулсан бөгөөд онлайн захиалгын систем, апп хөгжүүлэлт, хэрэглэгч бүтээгдэхүүний байршлыг realtime харах боломжтой GPS системийг ашиглалданд оруулсан юм.

Өдгөө улсдаа 60 гаруй тэрбум төгрөгийн татвартыг төвлөрүүлж 300 гаруй сая ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгалыг дотооддоо авч үлдэн, 200 гаруй үндэсний ханган нийлүүлэгч жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, 1000 гаруй шинэ ажлын байр, 200 гаруй шинэ боловсон хүчнийг нарийн мэргэжлээр гадаад оронд сургалтанд хамруулж 100 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, төмөр зам зэрэг улсын байгууллагад болон улсын төсөвт төвлөрүүлэн эх орныхоо бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close