Чөлөөт цагFocus

ҮЦХ-д мопед, цахилгаан дугуйтай нэвтрүүлэхгүй

Зуны улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дунджаар 12-20 мянган хүн очдог байна. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг аж. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах үүднээс тухайн талбайд мопед, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглодог. Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр орж, мод цэцэгс талхлах, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулдаг байна. 

Түүнчлэн цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унах үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтай. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд “Тээврийн цагдаагийн алба”-нд хандахаа тус байгууллага анхаарууллаа. Мөн иргэн бүр ухамсартай байж, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалав. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close