атүтНийгэмОнцлох

Г.Дуламсүрэн: Драгон төвийг нүүлгэснээр хууль бус тээвэрлэлт буурсан

Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв нь Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвөөс өнөөдөр буюу 08 сарын 25-нд зорчигч тээрвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Драгон худалдааны төв дэх АТҮТ-ийн үйлчилгээний салбар Номин агуулах руу нүүсэн шалтгаан болон тохижилтын талаар АТҮТ-ийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн /2023.08.29/ мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв байршлаа сольсон талаар мэдээлэл өгье. 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин агуулах буюу Номин худалдааны төвд нүүн орж улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь Драгон төвөөс 1.5 км-ийн зайд байршдаг. Тус зорчигч тээврийн төвөөс орон нутгийн 38 чиглэлд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл 3,000-4,000 зорчигч үйлчлүүлдэг. Оргил ачааллын үед өдөрт 300-400 тээврийн хэрэгслээр 8,000-10,000 иргэнд үйлчилдэг.

Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нүүх болсон олон шалтгаан бий. Нэгдүгээрт, тавдугаар сарын эхээр Драгон зорчигч тээврийн төвд засварын ажил гэнэт орсонтой холбоотойгоор зорчигчид, иргэд, тээвэрлэгчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүссэн. Тиймээс дүүрэг, хорооны СӨХ, оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл, хүсэлт ирсэн.

Үүнээс гадна Тээврийн Цагдаагийн Албанаас энэ нь хотын түгжрэлд нөлөөлж байна гэдэг асуудлууд тулгарч эхэлсэн юм. Эдгээр саналыг үндэслэн судалгаа тооцоолол хийж, шуурхай нүүлгэн шилжүүлсэн. Зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлэхдээ үйлчилгээгээ сайжруулах зорилго гаргасан. Тодруулбал, Номин агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 5 дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2.7 дахин нэмэгдсэн. 

Зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг тусгаарласан гарц бий болсон. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэг хийж, авто зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой байдлаар байршуулж байна. 

Хамгийн хүндрэлтэй асуудал бол хотын нийтийн тээвэртэй холбох асуудал байдаг. Тиймээс авто вокзалын гаднаас “UBCаb” компанийн 10 такси иргэдэд үйлчилж эхэлсэн. Ингэснээр тодорхой хэд хэдэн үр дүнд хүрсэн. Тухайлбал, Шинэ байршилд очсоноос хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зарцуулах цаг хуваарийн дагуу явж чаддаг боллоо. Өмнө нь зорчигч тээврийн автобус хамгийн багадаа нэг цагыг түгжрэлд зарцуулдаг байсан. Энэ хугацаа багассан. Түүчлэн Драгон төв дээр хууль бус тээвэрлэлт маш эмх замбараагүй байсан нь хязгаарлагдсан үр дүнгүүд гарч байна” гэлээ. 

Нэмэлт мэдээлэл: Иргэд та бүхэн Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авч, тасалбараа https://eticket.transdep.mn хаягаар захиалаарай

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close