Байгаль орчингэрэл зурагФото сурвалжлага

Веган бол эх дэлхийгээ аврах шийдэл

Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн фестиваль нь дэлхий дахинд 8 сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй (World Day for the End of Speciesism) хамтатган “ВЕГАН БОЛ ШИЙДЭЛ” уриан дор тэмдэглэж байгаа юм.

Веган фестивалийн гол зорилго нь олон нийтэд өнөөдрийн дэлхийн дулаарлын хямрал-уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүний экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын ШИЙДЭЛ НЬ ЯАГААД ВЕГАН вэ гэдэгт бүрэн хариулт өгч, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн тоо баримттай мэдлэг мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын Хороо (IPCC)-оос 2019 онд Швейцарын Женев хотноо дэлхийн засгийн газруудаас баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба газар” тайландаа дэлхийн дулаарлын хямралын эсрэг бодлогын үндсэн хэрэгжүүлэх арга хэмжээ нь мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэн даруй бууруулахыг уриалсан байдаг.

3 / 6

Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн улс орон бүрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэссэн энэ үед дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, амьтны эрхийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой ВЕГАН хөдөлгөөн улам бүр эрчимжиж хүчээ авч байгаа юм.

4 / 8

Энэ жилийн “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг ВЕГАН хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд мөн энэ төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зэрэг 30 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж байна.

Олон нийтэд зориулагдсан энэ жилийн фестиваль шинэлэг урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалан бүх нийтэд чиглэсэн баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр үргэлжилж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version