Кино урлаг

Кино уран бүтээлчдийг чадавхижуулна

Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Иргэдийн Цахим Оролцоо” ТББ нь “КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна.

“Кино Нүүдэл” ОУ᠎ -ын сургалтын зорилго нь Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” цахим сургалтыг удирдан явуулна.

Тус сургалт нь 08᠎-сарын 01-ээс эхлэн 09-сарын 29-ний өдрүүдэд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд явагдах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close