НийгэмFocus

Энэ сард нийт 108 929 зорчигч тээвэрлэжээ

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд энэ сарын 1-16-нд олон улсын 13, орон нутгийн 129 нислэг үйлджээ. Үүнээс Онцгой үүргийн 13, Тусгай үүргийн 29, түргэний 10, Ерөнхий зориулалтын 44, Дадлагын 26, Хөөлтийн 5, Шалгалтын 14, Захиалгат 1 байв. Мөн нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт нийт 287 удаа хүлээн авч, бэлэн байдлыг ханган ажиллажээ.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал энэ сарын 1-16-нд олон улсын 595 нислэгээр 86 815 зорчигчид үйлчилсэн байна. Харин орон нутгийн чиглэлд 340 нислэгээр 22 114 зорчигч үйлчлүүлж, нийт нислэгийн тоо 935, зорчигчийн тоо 108 929 байна.

Мөн баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 7-16-нд өнгөрөлтийн нислэгийн тоо 1238 нислэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 501 нислэгээр илүү буюу 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close