Тамирчдын амжилтБоловсрол

Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байр хүртлээ

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртжээ. 

Монгол Улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас: 

-Сант сургуулийн сурагч  О.Анирчулуу мөнгөн медаль, 

-Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, 

-Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 

-11 дүгээр  сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртсэн байна. 

Эдгээр сурагчдаас О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн Азийн Физикийн Олимпиадаас хүрэл медаль хүртэж байв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close