НийгэмFocus

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн нээгдлээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн дөрвөн өдөр үргэлжлэн орсон усархаг бороо орсон. Борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын  замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг усанд автсан юм. Улмаар энэ сарын 13-ны өдрийн 11:30 цагт тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын  гүүрний шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дуусав. Иймд энэ сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close