ОнцлохОрон нутаг

Дархан-Эрдэнэт чиглэлийн хөдөлгөөнийг нээхээр байна

А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын 11-12 км дээр хараа голын усны түвшин нэмэгдсэний улмаас авто замын 140м далан дээгүүр ус давсан учир замын хөдөлгөөнийг ТҮР ХААГААД байгаа юм.

Тус хөдөлгөөнийг нээхийн тулд ажилласаар байна. Нээхийн өмнө аюулгүй байдлыг бүрэн шалгаснаар нээх чиглэлийг өгөөд байна. Бид нээсэн тохиолдолд дахин мэдээлэх болно.

Давсан усны гүн 5-15см байна. Хараа голын усны түвшин 2023/07/09-ний 07:00 минутын байдлаар 15см-аар түвшин буурсан гэсэн мэдээг аймгийн онцгой комисс, онцгой байдлын газраас мэдээлж байна.

Авто машины хөдөлгөөнийг 11-13км хооронд хязгаарласан. Уг ажил дээр Аймгийн онцгой комисс, “Дархан АЗЗА” ТӨХК, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close