![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/06/357347100_650679400440683_7122184219548309121_n.jpg?resize=780%2C405)
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, “Юнител” групптэй хамтран “Unitel hub” цахим сургалт, мэдээллийн танхимыг 2022 онд Дархан-Уул аймагт анх удаа байгуулж байсан.
Одоогийн байдлаар “Unitel hub” сургалт, мэдээллийн танхим нь хүүхэд, залуусын үйлчлүүлэх дуртай, шинэ мэдээ, мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой газрын нэг болоод байна.
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/06/357354759_650679540440669_2903643531026017607_n.jpg?resize=960%2C540)
Тиймээс 2023 онд “Unitel hub” сургалт, мэдээллийн танхимыг 10 аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулахаар зорин ажиллаж байгаа юм.
Энэхүү зоритын хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн “Unitel hub” танхимууд өсвөр үе, хүүхэд, залуусаа хүлээн авч, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/06/357345261_650679490440674_2006370052343529916_n.jpg?resize=720%2C960)
Залуус та бүхэн “Unitel hub” танхимаар дамжуулан
- Англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтуудад хамрагдах
- Цахим орчноос шаардлагатай мэдээллээ авах
- Ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах
- Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх
- Өглөөний ярилцлага, уулзалтад хамрагдах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар