уран зохиол

Д. Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлийг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 124 дүгээр тогтоолоор баталсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, судлаач, орчуулагч нар болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшихийг урьж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнуулахаар нэр дэвшиж буй бүтээлийн материалыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёлын яамны 210 тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91991139, 80083336 дугаарын утсаар лавлана уу.

Энд дарж удирдамжтай танилцана уу

Таг
Back to top button
Close