ОнцлохОрон нутаг

Эвдэрч сүйдсэн зам, гүүрүүдийг засаж сэлбэхэд дэмжлэг үзүүлнэ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын эхэнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн.

IMG_1238.jpeg

Үүнээс үүдэн Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэг цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон зэрэг нийт 8 гүүр эвдэрч сүйтсэн юм.

Тус нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь ажиллан, эвдэрч сүйдсэн зам, яаралтай сэргээн засварлах шаардлагатай гүүрүүдийг дахин барих, засаж сэлбэх зэрэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close