ЯрилцлагаХууль эрх зүйОнцлох

Б.Батгэрэл: Гаальд бараагаа цахимаар мэдүүлэх ААН 44 хувь, иргэд 70 хувь өссөн

Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь гаалийн газарт туршилтаар нэвтрүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ үйл ажиллагааны үр дүн, явцын талаар УБГГ-ын дарга Б.Батгэрэлээс тодрууллаа

УБГГ-ын хувьд 2023 оны хагас жилд хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулахгүй юу? 

-УБГГ нь гаалийн байгууллагын нийт үйл ажиллагааны цар хүрээ болон татвар орлогын хэмжээгээр ч тэр 51 орчим хувийг эзэлдэг. 2023 оны эхний хагас жилд ГЕГ-аас хэрэгжүүлж байгаа “Цахим гааль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаа. Он гарснаас хойш ААН-ийн цахим бүрдүүлэлт УБГГ дээр 44 хувь өссөн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт юм. ААН цахимаар бүрдүүлэх үйл ажиллагааг ойлгож хэрэгжүүлж эхэлсэн байна. Гаалийн байгууллагатай нүүр тулсан харилцаанд орохгүй байна гэдэг нь тэдний хувьд ч цаг хугацаа хэмнэж, ажлаа төлөвлөнө. Мөн иргэдийн хувьд цахимаар мэдүүлэх нь УБГГ-ийн хүрээнд 70 хувь өссөн.

Бид дотооддоо ашиг сонирхол, хүнд суртлыг багасгах үүднээс байцаагч нарын ажил үүргийн хуваарийг цахимжуулсан. Өмнө нь ээн хуваарийг цаасаар хийдэг байсан. УБГГ нь 13 хяналтын бүстэй, 34 гаалийн тусгай бүс, 6 татваргүй барааны дэлгүүр гээд нэлээн өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Сар бүр байцаагч нар хуваарийн дагуу томилогдож гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. Энэ хуваарийг 4 сарын 1-нээс эхлэн хүнээс шалтгаалахгүй цахим хэлбэрт шилжүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Туршилтаар нэвтрүүлсэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бусад улс хэзээнээс хэрэгжүүлсэн байдаг вэ?  

-Гаалийн байгууллага 5-р сарын 1-нээс эхлэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг УБГГ-ын бүрдүүлэлтийн албыг түшиглээд туршиж эхэлсэн. Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэн орсон байдаг. Энэ нь өнөөдөр Монгол Улсын гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа туршилтаар нэвтрүүлж эхэлсэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа юм.

Үүнийг аль хэдийн олон орон хэрэгжүүлээд эхэлсэн байна. Жишээ нь 2000 онд Япон, БНСУ улс цахим бүрдүүлэлтэд шилжсэн байна. 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ орсон. Монголын гааль дэлхийн гаалийн гишүүн орны хувьд хөл нийлүүлэн алхах ёстой. Мөн хууль ёсны гадаад худалдааг дэмжиж ажиллах шаардлага үүсэж байгаа.

Туршилтын  үйл ажиллагаанаас ямар үр дүн гарч байгаа бол?

-Эхлээд УБГГ-ын 13 бүсийн 7-г нь сонгож аваад туршсан. Ингээд судалгаа хийж болох юм байна гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар УБГГ-аас гадна 9 газар хороо энэ цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хамрагдаад импортын бүрдүүлэлтээ хийгээд явж байна.  

Үүнд давуу талууд харагдаж байна. Тухайн ААН, иргэд тухайн бараа оруулж ирсэн хилийн боомтууд дээрээ заавал гаалийн байгууллагад ирж мэдүүлэхгүйгээр алсын зайнаас, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэх боломжтой. Зөвхөн бараагаа биет байдлаар шалгуулахдаа л ирж бараагаа шалгуулаад ачаагаа аваад явна гэсэн үг.  Тэгэхээр энэ нь 3-4 шат дамжлагыг нөгөө иргэн, ААН хэмнэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close