Гадаад харилцааМГБССНОнцлох

Монголын төлөөлөгчид Хятадын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгт зочиллоо

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Д.Энхзаяа нар 6 сарын 4-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн (ХГБТН) удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны хэлэлцээр хийлээ.  

Уг уулзалтанд ХГБТН-ийн дэд Ерөнхийлөгч Wang Peian гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Yao Ying, Өвөрмонголын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн дэд дарга Chen Xiao, гүйцэтгэх захирал Li Min нар оролцлоо.

ХГБТН болон Хятадын Шайден мужийн Хайдиан эх хүүхдийн эмнэлэг, олон нийтийн төв зэрэг газруудад зочилж, туршлага судаллаа.

Тус нийгэмлэг нь манай нийгэмлэгтэй 2015 оноос эртний түнш, найрсаг харилцаатай байгууллага бөгөөд энэ удаа ч харилцаагаа илүү гүнзгийрүүлж, өсвөр үе, залуучуудад БНҮЭМ-ийн боловсрол олгох төвийг УБ хотод байгуулах, ӨМӨЗО-ны Хөх хотод эмч нараа сургах, харилцан туршлага солилцох, БНХАУ-ын эмч нарын үзлэгийг УБ хотод “Гэр бүл” эмнэлэгт зохион байгуулах, залуучуудын хөтөлбөрийн солилцоо зэргээр хамтарч ажиллахаар тохиролцсон ба хамтын ажиллагааны гэрээг 2023 оны 9 дүгээр сард үзэглэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version