Хууль эрх зүй

ЦЕГ-ын ХМТ-ийн даргаар Хурандаа Б.Батзоригийг томилжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар Хурандаа Б.Батзоригийг томилжээ. Харин уг албан тушаалыг хариуцан ажиллаж байсан Хошууч Г.Мөнхбаярыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилсон байна.

Цагдаагийн хурандаа Б.Батзориг нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Налайх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Гэмт хэрэгтэй тэмцэх албанд ахлах мөрдөгчөөс эхлэн ажиллаж, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлагч, 2018 оноос эхлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан. 

Түүний хувьд цагдаагийн байгууллагын бүх шатны нэгж буюу мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх чиглэлийн харья хэлтэс, газарт ажиллаж байсан туршлагатай юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close