Эрүүл мэндFocus

БНЭУ-ын “MAX Healthcare” институттэй хамтран ажиллана

БНЭУ-ын “MAX Healthcare” институтын төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзан, эмнэлгийн үйл ажиллагаатай албан ёсоор танилцлаа.

“MAX Healthcare” институт нь БНЭУ-ын 17 эмнэлгийг нэгтгэсэн, хэвтэн эмчлүүлэх 3400 ортой, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, нийт 15 мянган ажилтантай эрүүл мэндийн томоохон байгууллага юм.

Энэхүү уулзалтын хүрээнд бичил мэс засал, ясны хавдар, спортын гэмтлийн чиглэлээр ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, хамтран сургалт зохион байгуулах талаар ярилцсан бөгөөд ойрын хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version