УИХМАНFocus

МАН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Өнөөдөр /2022.11.07/-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Багц хуулийн төслийг өнгөрсөн сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн.

Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой.

Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close