ОнцлохОрон нутагЭрүүл мэнд

Дархан-Уулд “Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ДЭМБ-ын түүхт 75 жилийн ойд зориулан иргэд олон нийтэд эрүүл мэндээ дэмжин хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх, спортоор хичээллэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг Дархан-Уул аймгийн төвд “Дархан-50” цогцолборын талбайд зохион байгууллаа.

Хүн амын дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь халдварт бус өвчнөөр өвдөх суурь шалтгаан болж байгаа бөгөөд архины зохисгүй хэрэглээний шууд ба шууд бус нөлөөний улмаас элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хавдар зэрэг 200 гаруй өвчин эмгэг үүсдэг.

Манай улсад согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийн тархалт дэлхийн дунджаас гурав дахин их байна. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг дарханчууд дэмжиж буйгаа үндэсний фестивалийн үеэр илэрхийлж байлаа.

Энэ удаагийн фестивалийг тус аймгийн хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар болон Төрийн болон Төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close