Нийгэм

Драгон төвийг буулгаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Зорчигч тээврийн Драгон төвийг буулгаж, бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Тодруулбал, одоо байгаа орон нутгийн зорчигч тээврийн “Драгон” төв 2024 оны тавдугаар сард Oлон Улсын Зорчигч Тээврийн Терминалын жишигт нийцсэн хэлбэрээр “Шинэ Улаанбаатар Баруун Терминал” болж ашиглалтад орох гэж байна.

Зураг төсөл төлөвлөлтийн бүх ажлыг гадаадын өндөр туршлагатай нисэх онгоцны буудал, метро, хөгжилтэй орнуудын хотуудын зорчигч тээврийн терминал төлөвлөлт, хөдөлгөөний урсгал, urban design, masterplan хийдэг дэлхийн топ Аedas групп болон RichMon consulting LLC хамтран хийжээ.

“Шинэ Улаанбаатар Баруун Терминал” 1800 шинэ ажлын байр бий болгож Сонгинохайрхан дүүргээр зогсохгүй Улаанбаатар хотдоо чанар, өнгө үзэмж, жижиг том тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал, зөв төлөвлөлт, шийдлээрээ дээгүүр бичигдэх бүтээн байгуулалт болно.

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close