Дуу хөгжимFocus

Дэлхийн шилдэг DJ нар “Steppe Arena”-д цуглана

Дэлхийн шилдэг DJ нарын нэг, Олон улсын алдарт DJ, хөгжмийн продюсер Нина Кравис Монголд ирж, хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “KHARKHORUM Visual Art & Music Festival”-д оролцох аж.

2000-аад оны эхээр хөгжмийн карьераа эхлүүлсэн Нина Кравис 2006 онд Мельбурн хотноо хөгжмийн чиглэлээр суралцаж, 2012 онд өөрийн нэрээр нэрлэсэн анхны цомгоо гаргасан байна. 2014 онд өөрийн TRIP хэмээх дуу бичлэгийн студийг байгуулсан Нина өдгөө дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн шилдэг уран бүтээлч болжээ.

“KHARKHORUM Visual Art & Music Festival”-ийн хувьд энэ жил “Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival” нэртэйгээр зохион байгуулагдах юм. Өнгөрсөн жил Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг уг наадам хөгжимд дурлагсдад олгосон.

Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэсэн тус хөгжмийн наадам энэ жил домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулах бол Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар мөн оролцох аж.

“Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival” ирэх зургаадугаар сарын 10-нд “Steppe Arena”-д зохион байгуулагдана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close