Энэ сардЭдийн засаг

Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна.

Томилолтын хүрээнд Герман, Чех, Словак зэрэг улсуудтай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцсон юм. Ингэснээр дээрх улсууд уруу Монгол жолооч нар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Мөн энэ сарын 25-ны өдөр БНУнгар Улсын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч үзэглэсэн бөгөөд зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэрлэлт эхлүүлэхээр тохиролцов.

Монгол, Унгар Улс хооронд өнгөрсөн онд 12 сая.ам долларын худалдаа хийгдсэн бөгөөд манай улс 11.8 сая ам.долларын эм, офиссын төхөөрөмж, шоколад, какоа агуулсан хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл, живх зэрэг бараа бүтээгдэхүүн импортлосон байдаг.

Тус уулзалтаар хоёр улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэх зүйн орчин, олон улсын тээвэрлэлт хийхэд тавигдах шаардлага, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулахад талууд идэвхитэй хамтарч ажиллахад санал нэгдэв.

Ингэхдээ Европын холбооноос тус улсуудад тээвэрлэлт эрхлэхэд Евро-3 стандартаас дээш шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, татвар, жолоочийн ажил амралтын дэглэм зэрэг асуудал гарах тул хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцсан юм.

Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр БНПольш Улсын Дэд бүтцийн яамны төлөөллүүдтэй хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, зөвшөөрлийн бичиг солилцлоо. Тус хэлэлцээрийг ирэх 9 дүгээр сард Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар баталгаажуулж, гарын үсэг зурах саналтай байгаагаа талууд илэрхийллээ.

Тус уулзалтын үеэр БНПУ-ын Автотээврийн хяналтын ерөнхий газартай Монгол Улсын автотээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах тухай санал солилцов.

Дашрамд дурдахад, тус улсад олон улсын тээвэрт оролцож буй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэлд дээрх байгууллага хяналт тавьж, хил, гаалийн байгууллагуудтайгаа мэдээллийн нэгдсэн системтэй байдаг бөгөөд Европын холбоондоо ихээхэн нэр хүндтэй, арвин туршлагатай төдийгүй Украйн, Хорват, Турк, Казахстан улсуудын тээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар төсөл хэрэгжүүлж байсан байна.

Цаашид Европын холбооны улсууд хооронд худалдааны эргэлт нэмэгдэн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өргөжин хөгжиж, тээвэр худалдаа улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд тохирсон Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх үндэс суурь ийнхүү тавигдаж, монголчууд ХБНГУ, БНЧУ, БНСлов, ак Улс, БНУнгар Улс, БНПольш Улсууд уруу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close