Нийслэл

Зайсангийн зүүн талаар 8тн-оос дээш жинтэй автомашиныг зорчуулахгүй

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч буй. Тодруулбал, Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай  холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.

Тэрээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Зайсан тойруугийн замыг өвөл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин одоо Зайсан орчимд бүтээн байгуулалт хийж буй барилгын компаниудын ачаа тээвэр явж эхэлсэн. Үүнээс болоод Зайсангийн зүүн чигийн зам дээр эвдрэл гарч, засвар шинэчлэл хийх шаардлагатай болсон юм.

Энэ зам нь нийслэлийн төсвөөр тавигдаагүй, мөн том оврын болон хүнд даацын машин явах зориулалтгүй. Тиймээс Зайсангийн зүүн талын хөдөлгөөнд 24 цагийн турш ачааны автомашинд жингийн хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, наймаас дээш тонн жинтэй автомашиныг зорчуулахгүй” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close