Чөлөөт цагFocus

ҮЦХ цахилгаан автомашинаас зогсоолын төлбөр авахгүй

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ цахилгаан автомашиныг зогсоолдоо хоёр цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байлгадаг болсныг тус газраас мэдээллээ.

“Цахилгаан буюу эко автомашин нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.

Нийслэлийн агаарын бохирдлын 10 орчим хувь нь авто машины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс иргэд, олон нийт эко авто машиныг сонгон хэрэглэх нь энэ тоог бууруулах бодит хувь нэмэр болно.

Иймд эко авто машины хэрэглээг дэмжих, иргэдийг зорчиход уриалах зорилгоор үнэ төлбөргүй зогсоодог болж байна” хэмээн тайлбарлав.

зураг
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close