Нийгэм

Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой

Гадаадын иргэн, харьяатын газар виз, оршин суух зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг цахимжуулсан бөгөөд эдгээр цахим үйлчилгээний хүсэлтүүд шийдвэрлэлтийн ямар шатанд явааг хянах боломжтой.

Тодруулбал, Гадаадын иргэний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтийн шийдвэрлэлтийн явц буюу төлвийг цахим үйлчилгээний eimmigration.mn системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч харах боломжтой.

Мөн хүсэлт илгээгдсэн бол “Хүсэлт илгээсэн”, хүсэлтийг хүлээн авч хянаж байгаа тохиолдол “Шалгаж байна”, хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн бол “Олгогдсон” зэргээр төлөвүүд харагдах аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close