ЗТХЯОнцлох

Стратегийн бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар холбогдох албаны төлөөлөл өнөөдөр ОХУ-ын тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтэй цахимаар уулзаж, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын битум, АИ-92, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүн, үрийн буудай, бордоог шуурхай тээвэрлэх талаар ярилцлаа.

Манай улс өнөөдрийн байдлаар ОХУ-аас хоногт долоон галт тэрэг хүлээн авч байна. Цаашдаа хоногт 10 галт тэрэг тогтмол хүлээн авах боломжтойг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар онцлоод, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын авто замын бүтээн байгуулалт, хаврын тариалалтад нэн шаардлагатай байгаа ачааг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Цахим уулзалтын төгсгөлд ОХУ-ын талаас төмөр замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой ачааг шуурхай тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уулзалтад Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close