Дуу хөгжим

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Хязгааргүй” мюзикл тоглогдоно

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Хас фильм” студийн хамт олон Монголын урлаг, оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цоо шинэ болох “Хайр” уран бүтээлээ хүргэх гэж байна.

Хоёрхон дүртэй тус мюзиклд “Хас фильм” студийн продюсер, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин, “Gangbay” хамтлагийн гишүүн С.Баянмөнх нар тоглох бөгөөд найруулагч З.Далай найруулж буй.

Ирэх сард тоглогдох тус уран бүтээл уянгын хип хопера төрлийнх гэдгээрээ онцлог бөгөөд тус уран бүтээлийн “Хязгааргүй” мюзиклийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг бичсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close