Засгийн газарОнцлох

Төрийн өмч, хувьчлалын Ажлын хэсгийн 40 дэх уулзалтад оролцлоо

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүгэл” ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан төлөөлөл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Төрийн өмч, хувьчлалын Ажлын хэсгийн 40 дэх удаагийн хуралд оролцож, төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр төлөвлөж буй бодлогын шинэчлэлийн талаар танилцуулга хийлээ.  

Цаашид төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй болгох, төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд авилгын эрсдэлийг бууруулж, хяналтыг сайжруулах чиглэлээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Компанийн сайн засаглал хариуцсан газартай хамтарч ажиллах чиглэлээр мөн санал солилцлоо.

Arslan.mn

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2005 онд анх гаргаж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Төрийн өмчит компанийн засаглалын зөвлөмжийг шинэчлэх асуудлыг тус хурлаар мөн хэлэлцлээ.

Хөгжингүй эдийн засагтай улсуудын төрийн өмчит компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангахад жишиг болдог зөвлөмжийн зарим заалтыг илүү тодорхой болгож, тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд тусгах асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.

Arslan.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close