Тамирчдын амжилтатүтОнцлохФото сурвалжлага

Авто тээврийн үндэсний төвийн нэрэмжит Засмал замын дугуйн тэмцээн боллоо

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэрэмжит 2023 оны улирлын нээлтийн Засмал замын дугуйн тэмцээн /2023.04.23/ Төв аймгийн Алтанбулаг суманд боллоо.

Төрөөс биеийн тамирын спортыг хөгжүүлэх талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, унадаг дугуйн спортыг сурталчилах, авто машин, унадаг дугуй хоёрын зохицол, зам, дүрэм, аюулгүй байдал, стандарт, эрүүл мэндийг сурталчилах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнийг таван ангилалаар зохион байгуулсан юм. Тодруулбал,

  1. Эрэгтэй – Зэрэглэл 1 19-29, 30-39нас, Зэрэглэл 2 40-49, 50-59нас, Зэрэглэл 3 60-29, 70+ нас
  2. Эмэгтэй – Зэрэглэл 1 19-29, 30-39 нас, Зэрэглэл 2 40-49, 50+ нас
  3. Өсвөр үе /эрэгтэй/ – 12-14 нас, 15-16 нас, 17-18 нас
  4. Өсвөр үе /эмэгтэй/ – 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас
  5. Элит- эрэгтэй, Элит – эмэгтэй гэсэн нийт 13 насны ангиллаар уралдав.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close