НийслэлFocus

Соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг болно

Үндэсний эв нэгдэл, монгол өв, соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна.

Тодруулбал, энэ сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд  болох “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна. Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэх юм. 

Та бүхнийг өргөнөөр оролцож хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529, 95961011,  дугаарын утсаар холбогдож авна уу.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close