Байгаль орчинFocus

Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.

Харин Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close