Эрүүл мэндFocus

Эмчлүүлэгсдэд зориулсан “Дэмжих бүлгийн уулзалт” болно

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам зохион байгуулдаг “Дэмжих бүлгийн уулзалт” энэ сарын 14-нд буюу маргааш тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд болно.

Тус төвд осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орж буй эмчлүүлэгчдэд хагалгааны өмнө болон дараа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж буй юм.

Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал нь хувь хүн бүрт хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг санаачлан хэрэгжүүлж иржээ.

Тус уулзалтаар мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасаг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар,  хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтран үзүүлдэг аж.

Энэ удаагийн “Дэмжих бүлгийн уулзалт”-нд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, хиймэл хөлтэй марафончин О.Саранчулуун оролцох бөгөөд энэ төрлийн мэс засалд орсон үйлчлүүлэгчидтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэн санал сэтгэгдлээ солилцох юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close