БоловсролОнцлохЭрүүл мэнд

Сургуулийн орчинд худалдаахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт

Сургуулийн орчинд худалдаалж буй сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд 2021 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Улсын хэмжээнд 715 газрыг хамруулахад: 
–  98.6 хувь нь бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон 
–  89.5 хувь нь бүх төрлийн хийжүүлсэн ундаа
–  87.6 хувь нь чипс, эрдэнэ шишийн хөөс, попкорн, давсалсан, бүрсэн самар 83.7 хувь нь хатаасан жимс, бүх төрлийн чихэр
– 79.4 хувь нь байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
– 74.8 хувь нь крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан /эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу
– 74.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 1.1 граммаас их давс агуулсан бүх төрлийн хүнс
– 63.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд 4 граммаас их ханасан өөх тос
– 61.2 хувь нь энергийн болон спортын ундаа тус тус худалдаалж байсныг тогтоосон. Эдгээр нь илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүн юм. 

Иймд хүүхдийн хоол, хүнсний зохисгүй хэрэглээ, хооллох буруу дадал, илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор сургуулийн орчинд ХҮҮХДЭД худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргүүлж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close