Нийгэм

Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий “Нээлт, хаалт”, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна.

Уралдааны удирдамж/доорх линкээр орно уу./ shorturl.lol/joo8 Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд зохиолоо битүүмжлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн 605 тоотод хүлээлгэн өгнө.

Материал хүлээн авах хаяг байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 605 тоот Холбогдох утасны дугаар: 51-264943, 51-264944

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close