БоловсролFocus

“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг угтан авлаа

Монгол   Улсын   Ерөнхийлөгчийн   санаачилгаар   хэрэгжүүлж   буй “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын их, дээд сургуулиудад суралцахаар ирсэн 22 оюутныг 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Унгар Улсын Лист Ференц олон улсын нисэх онгоцны буудалд Элчин сайд С.Баатаржав болон Унгар дахь монгол оюутны холбооны төлөөлөл угтан авав.

Элчин сайд С.Баатаржав Унгар Улсад суралцахаар ирсэн оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэж, тус улсад суралцахтай холбоотой зохих мэдээллийг багтаасан гарын авлагыг гардуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close