БоловсролFocus

Улсын физикийн 34 дэх олимпиад зохион байгуулагдлаа

Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд 2023 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцов.

Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулав.

Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close