Орон нутагFocus

Мөнххаан сум Залуучуудын хөгжлийн төвтэй боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран 10000-с дээш хүн амтай сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахыг зорьж байна.  Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, энэ сарын 24-ний өдөр үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Мөн Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Завхан аймгийн зарим сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан бөгөөд эдгээр нь Өмнөговь аймгийн зарим сумдын Залуучуудын хөгжлийн төвийн жишгээр үйл ажиллагаа явуулах юм.

Ингэснээр улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэг, зарим сумдад Залуучуудын хөгжлийн нийт 43 төв ажиллаж, амьдрах ухааны сургалт, гэр бүл, нөхөн үржихүйн зөвлөгөө мэдээлэл, хууль зүй, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө зэрэг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан арга хэмжээ, үйлчилгээг залуучуудад хүргэж байгаа аж. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version